Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол мэдээллийг шалгажээ.
Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 60 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Иргэдийн зүгээс Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, зөрчсөн болзошгүй, мөн ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, “Авлигын гэмт хэрэг”-ийн шинжтэй гомдол мэдээлэл байгаа бол хянан шалгуулах эрхтэй. Гомдол мэдээллийг:
Суурин утас: (976)-110 /Ярианы төлбөргүй/ дугаараар,
Факс: (976)-11-311919,
Цахим шуудангийн хаяг: contact@iaac.mn хаягаар холбогдон өгч болох юм. Иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэсэн тухай мэдээллийг зургаар харуулав.