Өнгөрсөн 3-р сарын 30-наас эн сарын 5-ны хооронд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт ноолуураа хулгайд алдлаа гэх хоёр дуудлага иржээ. Тус хулгайн хэргийн нэгийг нь илрүүлсэн бол, нөгөө нь одоогоор шалгагдаж байна.
Тодруулбал, Мөнххаан, Баруун-Урт суманд энэ хэрэг гарч, нийт 20 килограмм ноолуур хулгайлагджээ. Ноолуурын үнэ хямд байгаатай холбоотойгоор иргэд, малчид ноолуураа хадгалж байгаа. Хадгалахдаа гадаа болон найдваргүй амбаар саванд хадгалж буйгаас хулгайд өртөж байна. Тиймээс иргэд ноолуураа найдвартай газар хадгалахыг Цагдаагийн газраас анхаарууллаа.