“Аврора” хөлөг онгоц дээрх Австрали болон Шинэ Зеланд улсын зорчигчдын 60 хувь коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Тус усан онгоц нь Австрали Улсаас Антарктид болон өмнөд Гүржийг чиглэн 3 дугаар сарын 15-нд аяллаа эхлүүлжээ. Харин одоо эрх баригчид коронавируст халдварын улмаас зорчигчдыг буулгахыг татгалзжээ.
Тиймээс хөлөг онгоц одоогоор Уругвай улсын эрэг дээр гацсан байна. Усан онгоцонд нийт 217 зорчигч, ажилчид зорчиж байсны 128 зорчигчийн вирусийн шинжилгээ эерэг гарчээ. Тэдний 6 зорчигчийн бие хүнд байсан тул Уругвайн тэнгисийн цэргийн хүчин тус зорчигчдыг бүрэн хамгаалалттайгаар зөөвөрлөн тусламж үзүүлэхээр авч явжээ. Усан онгоцны компанийн мэдээлснээр бүх зорчигчдод 2 болон 3 өдөрт нэг удаа шинжилгээ хийх юм байна. Энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлд Аврора хөлөг онгоцны эмч халуурч, “бид сайн дурын эм бэлдмэлийг бэлтгэж байна” гэж Аврора хөлөг онгоцны зүгээс мэдэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр зорчигчид тусгай үүргийн онгоцоор Австрали улсын Мэлборн хот руу нисч, тэндээ 14 хоног тусгаарлалтад орох тухай мэдээллийг Аврора хөлөг онгоцноос өгчээ.