Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийдвэрлэлээ.
Тодруулбал, тус цахилгаан станцыг бэлэн байгаа ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаанууд дээр үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар болжээ.
Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна. Хөрөнгө оруулалтаа ирэх таван жилд нөхөхөөр болж байгаа аж.
Оюутолгой ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая ам.долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ гэж ЗГХОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.