Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.06/
Энэ үеэр коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллээ. Энэ үеэр ОБЕГ-ын Дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: “2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн Токиогийн нислэгээр ирсэн иргэдээс 68 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт 14 иргэн, “Жаргалант” сувилалд хоёр иргэн, “Тоёоко” зочид буудалд 188 иргэн, нийт 273 хүнийг тусгаарласан байна.
Тусгаарлалтад байгаа иргэдийн дунд 0-5 настай 68 хүүхэд байгаа бол 6-17 настай 157 хүүхэд байгаа аж. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр нэмж 455 хүнийг гаргахаар бэлдэж байна” гэв
Мөн тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн нэр, гэрийн хаяг гэх тодорхой мэдээллүүдийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж байгаа бөгөөд үүнээс цааш дүүрэг, орон нутгийн засаг захиргаа харьяаллын иргэдээ гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа эсэхэд нь хяналт тавьж ажиллах үүрэг хүлээх ажээ.