Албан хаагчид хамтран стандартын ариутгагч төхөөрөмж маш хямд өртгөөр бүтээжээ

2020-04-06 11:43
76957fe7851c0bf83ae2b8395b58691fcfa9ba31

Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид чанар стандартад нийцсэн ариутгагч цэгийг маш хямд өртгөөр хийж аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ. Уг ариутгагч нь мананцар үүсгэж мөн шүршиж ариутгадаг байна. Мөн хилийн боомт руу зөөвөрлөж болох давуу талтай юм.

Зах зээлийн үнэ 150.000.000 буюу түүнээс дээш байдаг бол энэхүү ариутгагчийг ОБГ-ын албан хаагчид өөрсдийн хүч боломжоо ашиглан 2.000.000 төгрөгөөр хийсэн гэнэ.