СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.06/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс даяр сэжигтэй тохиолдол илрээгүй.
Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-д коронавирусын халдвартай нь батлагдан эмчлэгдэж байгаа гурван хүн нь шинж тэмдэггүй гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.