Зимбабве улсад коронавирусний халдвар албан ёсоор 9 бүртгэгдээд байна. Хэрвээ энэ бүх хугацаанд тус улсад шинжилгээ сайн хийгдсэн бол хэдэн зуун тохиолдол ч гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өдгөө Зимбабве улс 21 хоногийн хөл хорио, тусгаарлалт явуулж, хилээ хааж, нислэгүүдийг цуцалж, бусад улсын адил арга хэмжээ авч байна.
Энэ улсад халдварын улмаас нас барсан хамгийн анхны хүн нь нутгийн нэгэн саятны хүү, телевизийн нэртэй хөтлөгч залуу байжээ. Алдарт бизнесмэн Жеймс Макамбагийн хүү 30 настай Зороро Макамба хилийн чанадаас коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр Нью-Йоркоос 03 дугаар сарын 9-нд эх орондоо нисч ирсэн аж.
Ирснээсээ хойш хэд хоног нийгмийн идэвхтэй амьдралаар амьдарч, найзуудтайгаа клубт нэг соруулаар кальян татаж хүртэл зугаацжээ. Ингээд гэнэт бие нь муудаж, улсынх нь халдвартын эмнэлэгт эмчлэхээр хүргэсэн байна. Гэтэл сонин хэвлэлүүдээр коронавируст бэлэн гээд хоёр сарын турш мэдэгдэж байсан өнөөх эмнэлэгт нь хиймэл амьсгалын аппарат байсангүй. Аав нь ч ийш тийш гүйсний эцэст аппарат олж, хүүгээ эмчлүүлэхээр өгчээ.
Маргааш өдөр нь аав нь иртэл хүү нь бараг л амьсгал хурааж байсан бөгөөд аппарат нь залгуурт залгагдаагүй, дэргэд нь сул хэвтэж байв. Энэ тасагт залгуур байхгүй, дээр нь өнөөх аппарт нь ӨАБНУ-ын стандартын сэрээтэй, уртасгагч ч байхгүй байсан гэнэ. Үүн дээр эмч нар нь халдвар авахаас айж, хүү рүү ч ойртож чадахгүй байсан нь нөлөөлжээ.
Хэдхэн хоногийн дараа 30 настай залуугийн бие эрс муудаж, 03 дугаар сарын сүүлчээр амьсгал хураасан байна. Эцэг нь ч уйлан хайлж, яагаад ч юм бэ, удалгүй Эрүүл мэндийн сайд нь огцорсон байна. Энэ улс 17 сая хүн амтай хэрнээ 20 ширхэг л амьсгал дэмжих аппараттай болж таарчээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.МАРТ
8 comments
.
Яасан олихиогүй амиа бодсон эмч нар вэ
Хүн муулах яах вэ .өөрсгөө л хичээе
Virusees aisandaa ch bish baih Nuguu humuus n hogiin shaaruud biz Yg Tarvagadorj shig
manai emch nart abchraad ugchihgui dee tegbel eruul bolgoh l baisan daa
өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ байх даа. тэр их мөнгөний өчүүхэн хэсгийг ч болов улс орны хөгжил, боловсрол, эрүүл мэндэд зарцуулж байсан бол. . . эрх мэдэлтэй байгаад ч мөнгөтэй байгаад ч үйлийн үр гэдэг үйлчилдэг гэдгийг жишээ юмуу даа.
manai jdu awilgachdiig corona awaach
Emgeneltei Baychuud min emnelgee tonoglohgui bol ta nart ch iim zuil tohioldono shu