Булган аймгийн Баян-Агт суманд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг ирэх сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай хоригложээ. Сумын Засаг даргын шийдвэрийг зөрчсөн тухай иргэдээс гаргасан санал, хүсэлт, мэдээллийг цагдаагийн байгууллагатай хамтран шуурхай шалган холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах аж.
“Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна. Сарын хугацаанд цахим хэлбэрээр сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна.
Өмнөх жилүүдэд сумаараа архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авснаар гэмт хэрэг, зөрчил багассан үр дүн гарч байсан” гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.
2 comments
Улаанбаатарт л хориглох хэрэгтэй яагаад зараад байдаг юм бэ
Balai shiidver