ӨДРИЙН СОНИН Б.ЭНХЗАЯА
Дархан-Уул аймагт нэгээс таван насны эгч дүү гурван охин гэртээ цаг бусаар амиа алдсан харамсалтай үйл явдал өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд болж байв. Коронавирусийн халдвараас сэргийлж орон даяар төрийн байгууллагууд ажиллахыг хориглоод байсан үед тус аймгийн Тавдугаар цэцэрлэгийнхэн ой тэмдэглэх нэрээр ажилчдаа цуглуулан ажилласан байдаг. Талийгаач охидын ээж Н.Алтанзул тус цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд тэр өдөр охидоо гэртээ цоожлон ажилдаа явжээ. Харамсалтай нь ажлаа дуусгаад гэртээ ирэхэд охид цахилгаанд цохиулсан байдалтай амиа алдсан байсныг Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас мэдээлж байв. Охидын ээж Н.Алтанзултай ярилцлаа.
-Цаг наашлахаар хүн өөрийнхөө нас барсан ойр дотны хүмүүсээ маш их дурсдаг. Цаг наашлахыг харсан ч болоосой, өдийд ингэж байх байсан даа гэж. Танд ч гэсэн ийм байдаг уу. Охид маань өдийд гадна инээж тоглоод л гүйж эхэлнэ дээ гэж…
-Тийм ээ. Би хэзээ ч өнгөрсөн цагаас хойш нэг ч удаа бүтэн нойртой хонож үзээгүй ээ. Тэр өдрийг хүртэл надад хэн нэгэн сануулахгүй яав даа гэж хамгийн их бодож байна. Хүүхдүүдээ маш их санаж орой болгон бодож, “Одоо байсан бол ингээд тоглож байх байсан. Ингээд инээгээд гүйх байсан даа” гээд л маш их үгүйлэгдэж байна. Үнэхээр би тэр хар өдрийг хүртэл хагацал зовлон гэж ямар байдгийг мэдсэнгүй явж. Анх удаа ийм айхавтар зүйлийг үзлээ.
-Залуу бүсгүй хэрнээ гурван хүүхэд төрүүлж өсгөж байсан гэхэд бахархмаар. Ээж болж байсан анхны дурсамжаа хуваалцаач?
-Том охин маань аав, ээж дээрээ маш хурдан ирсэн. Нөхөр бид хоёр үерхээд дөрвөн сар болоод л 19 настайдаа ээж болсон доо. Мэдээж тэр үед аав, ээжээсээ маш их айж байлаа. Жирэмсэн болсноо нөхөртөө хэлтэл манай хүн “Ээжийгээ алдаад олон жил болж байгаа. Тиймээс миний ээж ирж байна” гээд бөөн баяр бол билээ. Тэгээд нэгдүгээр сарын 28-нд том охиноо өлгийдөн авч бөөн аз жаргал болж байснаа санаж байна. Эмнэлгээс гарахдаа “Дахиж төрөхгүй ээ” гээд гарсан хүн дахиад хоёр удаа төрсөн. Ингээд “Хайр аа гурвын гурван охинтой болчихлоо.Гоё байна уу” гээд л нөхөртөө хэлээд манайх гэдэг айл бөөн л аз жаргал байсан нь саяхан. Ажлаа хийгээд орой гэртээ ирэхэд “Ээж ээ, аав аа” гээд л охид маань инээгээд л уралдаад ирдэг байлаа. Одоо бүх зүйл утгагүй хоосон санагдаж байна.
-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд гэдэг амьдралын хамгийн гоё дурсамж байдаг. Одоо ч тэр сайхан дурсамжууд хөвөрч байна уу. охид ямар хүүхдүүд байв?
-Их бий. Яагаад ч юм манай охид маш хурдан хэлд, хөлд ордог. Том охин маань 10 сартайдаа хөлд орсон. Их л уйланхай хүүхэд байж билээ. Ээж, аавыгаа дагаад л. Харин дүү нь төрөөд тэр зан нь зүгээр болсон. Дунд охин маань их сэргэлэн. Аливаа зүйлийг маш хурдан ойлгож, хүлээж авдаг. Эгчийгээ хараад л их зүйл сурдаг байсан. Бас 10 сартайдаа хөлд орж, суултуурандаа өөрөө суугаад сурчихсан. Үнэхээр хайр татам. Өнгөрөхөөсөө өмнө тоо бодоод сурчихсан байсан юм шүү дээ. 10 хүртэлх тоог цээжээр боддог байсныг яана. Маш авьяастай. Уран нугарах авьяастай. Том охин маань ч их авьяаслаг. Бага охин маань цэцэрлэгт яваад л хүүхдүүдийг хараад өөрөө шууд хөлд орсон. Нэг ч удаа уйлж ээж, аавыгаа ороож байгаагүй, амгалан, их биеэ даасан хүүхэд. Бас л их хурдан аливаа зүйлийг сурдаг. Ингээд яривал маш их дурсамж байгаа. Хүүхдүүдээ алдахаас хэдхэн хоногийн өмнө хоёулаа “Дунд охиноо энэ зун уран нугаралтанд явуулаад цаашдаа тэр авьяасыг нь сайхан хөгжүүлье. Том охиноо хөдөөнөөс төв рүү ойртуулж сорафонд суулгая” гэж ярилцаж байсан. Бага маань жаахан болохоор авьяас нь тодроогүй байсан. Гэхдээ мундаг охин болгоно доо гэж их зүйлийг бодож байсан. Харамсалтай нь тэгж их зүйл мөрөөдөж бодсоны үр дүн алга болчихлоо. Хүүхдүүд гэдэг чинь зөнгөөрөө л өсдөг жамтай. Гэхдээ аз жаргалыг алсаас биш хажуугаасаа л хайх хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгож байна даа. Дахиад ийм сэргэлэн гурван охиноо л авчирмаар байна. Өөр хүсэл зүйл алга.
-Танайх Сэлэнгийн айл гэж сонссон. дарханд суурьшаад удаагүй байсан гэв үү?
-Тийм ээ. Нэг их удаагүй. Дарханд өнгөрсөн есдүгээр сараас эхэлж амьдарсан. Манай хүн уурхайд ажилладаг. Би цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан.
-Тэр өдөр юу болчихов?
-Тэр өдрийн аймшигт үйл явдлыг нөхөр бид хоёр л мэднэ. Хамгийн түрүүнд гэртээ очсон хүн нь би болохоор тэр аймшигтай байдлыг дурсмааргүй байна, уучлаарай. Охидын маань тэр царай одоо хүртэл нүдээ анихад харагддаг болохоор маш их айдаг.
-Цагдаа, онцгой байдлын газраас ослыг цахилгааны улмаас болсон гэсэн. Үнэн үү?
-Хүүхдүүдийн маань шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Гэхдэн би мэдэхийг хүсэхгүй байна. Би сонсоод юуг өөрчлөх билээ, бас л шанална. Би одоо хүртэл өөрийгөө буруутгадаг. Бага охин маань сүүлийн удаа хөхөө хөхөөд явсан гэж бодохоор миний дотор бачимддаг. Хамгийн их санаж байгаа нь бага охиноо. Нөгөө хоёрыгоо саналгүй яахав. Бурхан буруу хүүхдүүдээ аваад явсан. Андуурсан зүйлээ заавал буцаах болно гэдэгт би итгэдэг. (уйлав). Энэ дэлхий дээр одоо би хэний төлөө амьдрах уу гэдэг асуулт надад үлдэж байгаа шүү дээ. Тиймээс би ойрын хэд хоногт бодсон. Хүүхдүүд маань ирэх гээд будилж явахад би уйлаад байвал замыг нь улам хаах болов уу. Тиймээс өөрийгөө барихыг хичээж байгаа.
-Тэгэлгүй яахав, уучлаарай…
-Зүгээр дээ. Харамсаад ханахгүй. Бүхэл бүтэн есөн сар хэвлийдээ тээчихээд олон жил харж инээлдэн хөхрөлдчихөөд нэг л өглөө гурвуулаа яваад өгөхөөр би юу болох вэ. Надад үнэхээр галзуурмаар болсон. Гэхдээ надад сэтгэцийн эмч маш их тус болсон. Одоо надад гурван охиноос минь үлдсэн зүйл гэдсэн дэх язархай л байна. Түүнийгээ харахаар л баярлах юм даа. Дахиж ийм муухай зүйлийг битгий өөр эцэг эхчүүд амсаасай гэж хүсэх байна. Манай улсад залуусаа дэмжих дэмжлэг дутаж байсны шинж бол энэ үйл явдал байсан болов уу. Миний гурван охин төрийг донсолгосон байх аа. Одоо хар л даа. Ээжүүд минь айх аюулгүй хүүхдүүдээ харангаа гэрээсээ ажилаж байгаа гэж бодохоор би маш их баярлаж байгаа. Бас маш олон хүүхдүүдийн амийг аварсан гэж боддог.
Ажил хийгээд амьдралаа аваад явахыг залуу хүн бүр хүсдэг. Гэвч Монголд минь залуус ажил хийе гэхээр цалингийх нь 20 хувь нь татварт явчихдаг. Гар дээр нь цөөхөн хэдэн төгрөг үлдэнэ. Ядахдаа гэртээ сууж байгаа ээжүүдийг дэмжих дэмжлэг бага юм. Монгол Улс хүн ам их цөөхөн. Тиймээс хүн амаа өсгөхийн тулд явдахдаа эрчүүдийн үүрч байгаа ачааг багахан ч гэсэн хөнгөвчилж яагаад болохгүй гэж. Жирэмсэн эмэгтэйд 40.000 өгдөг, түүнийгээ 100.000 болгож болно шүү дээ. Олон хүүхэдтэй айл нэг хэсэгтээ хоол хүнсээр тасрахгүй, аавых нь нуруунаас багахан ачааг хөнгөвчилж байгаа болов уу гэж боддог. Миний бодол зарим хүмүүст таалагдахгүй л байх. Гэхдээ энэ Монгол Улсад маань үнэхээр ажил хийе гэсэн залуус зөндөө байдаг.
-Үнэхээр бага насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд хоёул ажиллаад хүүхдээ аюулгүй байлгана гэдэг нийгмийн асуудал болжээ?
-Тийм шүү. Энэ аюулт өвчнөөс их л зүйл боллоо. Энэ өвчин гараагүй байсан бол хүүхдүүд маань өдийд амьд сэрүүн байх байлаа. Сургууль, цэцэрлэг карентилаад л хүүхдүүд харах хүнгүй болохоор авч явж боломжгүйгээс гэртээ үлдээхээс өөр арга байгаагүй.
-Нөхөрт тань бас л хүнд байгаа болов уу. Юу гэж ярих юм?
-Манай хүн нэг хэсэгтээ хэцүү байсан. Харах болгонд нь би уйлчих гээд байсан. Одоо арай л дээрдэж байна. Хамгийн сайхан амьдрал элэг бүтэн амьдрал юм байна.
-Хоёр талын аав ээжүүд, ах дүүст ч хүнд туссан болов уу?
-Их цочирдсон. Хөөрхөн гурван ач охиноо алдсан өвөө эмээд нь ямар санагдах вэ дээ. Гэнэт байхгүй болчихлоо гэхээр сэтгэл нь хоосон оргиод одоо хүртэл хэцүү байгаа. Одоог хүртэл манай гэр бүл, ах дүүс итгэж өгөхгүй л байна.
-Монгол түмэн маань охидын буяныг бодож сэтгэлийн дэм хайрлаж байлаа. Тийм үү?
-Монголчууддаа маш их баярлаж байгаа. Бас энэ чинь маш том сэтгэлийг дэм болдог юм байна. Гурван сахиусыг маань маш сайхан хөдөөлүүлж, нутгийн зон олон, ахан дүүс, монголчууд бүгд этгэл зүрх нэг байж чадах ядахаараа бид хоёрт дэм тус боллоо. Олон түмнээс цугларсан мөнгөөр хүүхдүүддээ зориулж буян үйлдье гэж нөхөртэйгөө ярилцан хийсэн. Монголынхоо сайхан хүмүүсүүдийн хандивыг зөв зохистой зарцуулсан байх гэж боддог. Цаашдаа ч гэсэн гурван хүүхдийнхээ төлөө байнга сайн үйлсийн ажил хийж, хүүхэд багачуудыг үргэлж баярлуулна гэж бодож байгаа. Ер нь нөхөр бид хоёр өмнө нь хүүхдүүдийг их баярлуулдаг байсан.
-Хүмүүс охидод зориулж зураг хүртэл зурсан байсан. Харсан уу?
-Харалгүй яах вэ. Би бүхнийг харж байсан. Маш гоё санагдсан. Шүлэг хүртэл зохиосон байсан шүү дээ.
Монголынхоо залуу гэр бүлүүдэд хэлэхэд бүтэн амьдрал гэдэг чинь хамгийн сайхан хамгийн аз жаргалтай мөчүүдийг хэлдэг юм шүү. Хэдий ажил дээрээ бухимдаж хэн нэгэнд уурласан бол түүнийгээ гэрийнхээ хаалганы ард үлдээж гэртээ инээмсэглэл тодруулан ороорой. Үр хүүхэдтэй байна гэдэг хамгийн баян хүнийг хэлдэг.
23 comments
Юу ч хэлэхэв дээ. Гэр орон хүүхдэд аюулгүй орчин байх ёстой. Эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг их л өгдөг дөө. Иргэд маань өөрсдөөсөө л эхлүүлэх ёстой ш дээ. Аль болгон төр засаг гэхэв дээ. Ингээд бичхээр бариад идчих вээ. Хатуу боловч үнэн үг бол явж явж өөрийнхөн л хариуцлага шүү. Бүгд л хүүхдээ гэртээ орхиод ажлаа хийж байна. Цэцэрлэг ч бас үдээс хойш дуудаж өөр ажил бол өдрийн 8 цагаараа ажлаа хийгээд л хүүхдүүд нь өөрсдийгөө хараад л байж байгаа ш дээ. Хамгийн гол нь хүүхдэд аюултай зүйлийг хүүхэд хүрэхгүй газар хол байрлуулах
3 жижиг хүүхэд орхиод гарч л байдаг бүх зүрхтэй хэнэггүй хүүхэн шүү.
Зайл цаашаа юм ойлогдоггүй мал вээээ
Хүний амьдралыг шүүдэг чи Бурхан уу❓❓❓
Үрээ алдсан эхийн сэтгэлийг алдаж үзсэн хүн л ойлгодог юм малаа амаа тат чи
Үрээ алдсан эхийн сэтгэлийг алдаж үзсэн хүн л ойлгодог юм малаа амаа тат чи
Тэнэг п..да минь өөр яахын.Хэн хүүхдүүдээ үлдээгээд явахыг хүсэхийн.
Setgel ovdood bhad ene setgulch yu asugaad bgan be bodohoos or omtrom bhad
harin tiime
Өөр улсад ээж аавд н эрүүгийн хэрэг үүсгэх ёстой . Энэ хоёрыг өрөвдөөд зөвтгөөд бга ч өөрийхны буруугаас болсон. Уучлаарай үнэн юм бичсэнд.
Unen unen.huuhduudee orhiod yavdag buruu
Ene huniig baatar shig yariulaad l bj bdg. Hariutslaga huleelgeh hergtei shuu dee tiim joohn huuhduudiig orhiod garch bdg. Huuhed harah hunguie bi ochij chadhguinee gej helj boloh l baisan shuu dee. Tsaad tsetserlegiin erhlegch bol huuhduudee oriod irj baigaag n medeegui l baih daa. Etseg eh huuhdee harj sain hun bolgoj humuujuuleh uureg hariutslagaa uhamsarlah hergtei
tegeed garch ajil hiihgui bol yaj amidrahuu ? mal yumuu eniig yaj shiidehuu chi uhaantai yum bol helee ug !!!
Чи олон юм битгий хуцаад өөр яах байсан юм. Ажлын дарамт гэж мэдэх үү
Монгол улс хүн амаа олон болгох бодлогогүй тэнэг орон ——— ээжүүд нь нялхас болон бага насны хүүхдүүдээ асраад ,хамгаалаад суух ч боломж байдаггүй, аавуудад нь эхнэр хүүхдүүдээ хооллох хувцаслах хангалттай ч цалин мөнгө олгогддоггүй Хачин системтэй орон. Та 2минь , дахин хөөрхөн үрстэй болоорой ,элгийг чинь дэвтээх хөөрхөн үрстэй болоорой
Миний бодлоор бол Ээж Аав нь л үр хүүхдээ хамгаалж аюулгүй орчинд байлгах үүрэгтэй,Тэр үүргээ цалгардуулсан,Тэр ажил хэдий чухал байвч үр хүүхдээс чухал байх уу,бодох л хэрэгтэй.Аав ажил хийж бгаа бол Ээж ийм жаахан бяцхануудтайгаа хамт байж , ажилд орохоо түр хойшлуулж болох л бсан бх.Тийм олон цаг үлдээж л байдаг.Ээж бол нэг удаа биш нэлээн хэдэн удаа үлдээж байсан бх.Өмнөөс нь харамсаад барахгүй нь… Би ч бас дэрсхэн 2 охинтой,өөрийнхөө залуу нас,ажиллах боломжоо хаяаад ,өсгөөд л бж бна
Хүн үрээ аллсан байхад юу хуцаад байгаа мал вэ
Хамгийн гол аль хариуцлагагүй байдлаас гурван охины амь эрсдсэн. АЛЬ АЛЬ ТАЛДАА . ДЭЭР ҮЁЭС БИДНИЙ ЭЦЭГ ЭХ ОЛОН ХҮҮХЭД ӨСГӨӨД АЖИЛ ТӨРЛӨӨ АМЖУУЛААД БҮХИЙ Л ЗҮЙЛЭЭ АМЖУУЛЖ ХИЙЖ БАЙГАА АЖИЛДАА ҮҮРТЭНЭ ТҮҮРТЭНЭ ГЭЖ БХГҮЙ БАЙЖЭЭ.АЛМВАА ЗҮЙЛД ХЯНАМГАЙ БОЛГООМЖТОЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ.
zow bicheechee ene niitlelee yamar ch ih aldaatain
iwii dee.
яг үнэндээ бол бага насны хүүхдээ орхиод явдаг ээж хамгийн буруутай, ер нь хүүхдээ тоодгүй ийм хүүхнүүд одоо үед олон болжээ, Хүүхэд гаргасан л бол өөрөө л хамгийн сайн хамгаалагч байх ёстой. Ажил төрөл, амрагийн явдал бүхнийг умартах ёстой л доо уг нь эх хүн
Чи олон юм битгий хуцаад өөр яах байсан юм. Ажлын дарамт гэж мэдэх үү
Зураг ч илүү ярилцлага ч тэнэг байлаа.лол.