ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзжээ.
Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг CoViD-19-ын халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгджээ.