Женев дэх Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) 2020 оны 4 сарын 1-нд COVID-19 цар тахал цаг агаарын урьдчилсан мэдээ, цаг уурын ажиглалтын чанар ба тоон хэмжигдэхүүн мөн агаар мандал ба уур амьсгалын мониторинг судалгаанд хэрхэн нөлөөлж буй талаар авч хэлэлцлээ.
ДЦУБ-ын Дэлхийн ажиглалтын систем нь ДЦУБ-ын 193 гишүүн орнуудын нутаг дэвсгэрээс тэдгээрийн хэрэглэгчдэд зориулан гаргаж буй цаг агаар, уур амьсгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний гол тулгуур юм. Энэ систем нь агаар мандлын төлөв байдал, газрын гадарга дээрээс далайн гадаргын ажиглалт хийх, далай ба задгай сансарт суурилсан багажуудын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр хангана. Эдгээр мэдээг цаг агаарын зургийн боловсруулалт, урьдчилсан мэдээ, цаг агаарын зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргахад ашиглана.
ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петери Таалас хэлэхдээ үндэсний ус цаг уурын үйлчилгээ нь корона вирусын цар тахлын аюулын үед ч чухал шаардлагатай 24/7 үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ хэмээжээ. Бид энэхүү үйлчилгээг хүргэж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж буй цаг уурчиддаа мэхийн ёслохын сацуу ажиллах хүчний нөөц, боломж улам хумигдаж байгааг анхааралдаа авах нь зүйтэй гэсэн юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цаг агаараас хамаарсан гамшигт үзэгдлүүдийн тоо хэмжээний өсөлт цаашид ч үргэлжилнэ. Үүний зэрэгцээ COVID-19 цар тахлын улмаас нэмэлт шалгуурууд урган гарч байгаа нь магадгүй зөвхөн нэг улс орны түвшинд олон төрлийн гамшгийн аюул учруулж болзошгүй юм. Ийм учраас COVID-19-ын хямрал нүүрлэсэн ч гэсэн засгийн газрууд тухайн улс орны үндэсний хэмжээний эрт сэрэмжлүүлэг болон цаг уурын ажиглалтын чадамжинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж тэрээр мэдэгдсэн юм.
Ажиглалтын системийн томоохон хэсэг, жишээлбэл хиймэл дагуулын бүрэлдэхүүн ба газарт суурилсан маш олон ажиглалтын сүлжээнүүд хагас болон бүрэн байдлаар автоматжсан юм. Тиймээс бид тэдгээр сүлжээ хэдэн долоон хоногоор, зарим тохиолдолд бүр урт хугацаанд доголдол багатай ажиллана хэмээн найдаж байна. Гэвч цар тахал хэдэн долоо хоногоос урт хугацаанд үргэлжилбэл цаг уурын багажийн засвар, үйлчилгээ болон хангамж, өргөтгөлийн ажлууд илүү анхаарлын төвд байх болно.
Зарим улс орнуудын ажиглалтын систем аль хэдийнээ энэхүү цар тахлын нөлөөнд өртсөн билээ. Тухайлбал агаарын тээврийн мэдэгдэхүйц бууралт тодорхой нөлөө үзүүлсэн юм. Онгоцонд суурилсан хэмжилтийн орчны температур, салхины зүг, хурд зэрэг нь цаг агаарын урьдчилсан мэдээ ба уур амьсгалын мониторингийн аль алинд маш чухал мэдээллийн эх үүсвэр болдог.
АГААРЫН ХӨЛГӨӨС АВДАГ ЦАГ УУРЫН МЭДЭЭ
Иргэний агаарын тээвэрлэгчид өөртөө мэдрүүр, компьютер, харилцаа холбооны систем зэргийг суулгасан хиймэл дагуул эсвэл радио холбоосоор газрын станцруу цаг уурын ажиглалтын мэдээ дамжуулах, хэлбэржүүлэх, боловсруулах, цуглуулах AMDAR програмд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг байна. Дэлхийн зарим хэсэгт, тухайлбал Европ даяар агаарын хөлгөөр хийх хэмжилтийн тоо сүүлийн хэдэн долоо хоногийн туршид аажмаар буурсаар байгаа юм.
AMDAR ажиглалтын системээр өдөрт салхины хурд, чиглэл, агаарын температурын хэмжилтийн 700,000 ажиглалтын өндөр чанартай мэдээг шаардлагатай байршил болон цаг хугацааны мэдээлэлтэй хамт гаргах бөгөөд олон тооны агаарын чийгшил, турбулентын хэмжилтүүд мөн хийгдсээр байгаа билээ.
Эх сурвалж: www.wmo.int