Панамд коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс иргэдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгарч, долоо хоногийн тодорхой өдрүүдэд гэрээс гарахыг шаардаж байна.
Тус улсын ЭМЯ-ны мэдээлснээр өнөөдрөөс эхлэн эмэгтэйчүүд даваа, лхагва, баасан гарагуудад гэрээс гарч болно. Харин эрчүүд нь мягмар, пүрэв, бямба гарагуудад цэвэр агаарт гарах боломжтой. Ням гарагт хэн ч гэрээс гарч болохгүй гэж заажээ.
“Энд үндэсний хэмжээний заавал хөл хорио тогтоогоод байгаа хэдий ч олон хүн гэрээсээ гарч байна. Тиймээс Засгийн газраас хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд илүү хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон” гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: mir24.tv