АНУ, Их Британийн эрдэмтдийн баг хамтарч зургаан мянган өвчтөнөөс авсан цусны ерөнхий шинжилгээгээр шулуун гэдэс, өндгөвч, уушгины зэрэг 50 төрлийн хавдрыг илрүүлэх боломжтойг тогтоожээ.
Ингэхдээ тухайн өвчтөнд хавдрын шинж тэмдэг илрээгүй байсан ч 99 хувийн нарийвчлалтай гаргаж болохыг онцолсон байна. Энэхүү төслийг Цайрын хөндийн старталыг зохион бүтээгчид санхүүжүүлсэн аж. Хөрөнгө оруулагчдын нэг нь Амазоныг үндэслэн байгуулагч Жефф Безос юм. Судалгааны багт Дана-Фарберын нэрэмжит хавдар судлалын хүрээлэн, Харвардын анагаахын сургууль, Лондон хотын их сургуулийн коллеж, мөн Фрэнсис Крикийн хүрээлэнгийн эрдэмтэд оролцжээ.
Эрдэмтэд судалгааны үр дүнг Оксфордын их сургуулиас гаргадаг “Annals of Oncology” сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид цусны шинжилгээгээр өвчний эхэн үе гэхээс илүүтэй хурдан явцтай хорт хавдрыг оношлоход илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Багийн ахлагчдын нэг профессор Жоф Окснард “Ийм шинжилгээг хэзээнээс хийж эхлэх вэ гэсэн асуултыг хүн бүр тавьдаг. Олон мянган хүн дээр хийсэн туршилт амжилттай болсон. Гэхдээ энэхүү шинжилгээг өргөн ашиглахад дутагдалтай тал бий.
Учир нь клиник туршилт хийгдсээр байна. Хорт хавдрыг эрт үед нь оношлох нь олон хүний амийг аврах боломж гэж бид харж байна. Гэхдээ технологийн дэвшил бас хэрэгтэйг энд онцлох нь зүйтэй” гэв.