– Хүний тархи дунджаар 80-100 тэрбум мэдрэлийн эд эсээс бүрддэг.

– Тархины бүтцийн 60 хувь нь цагаан, 40% нь саарал “эдээс” тогтдог ба бидний тархины бүтцийн 75 хувийг ус эзэлдэг.

– Тархи нь хүний биеийн хамгийн мяраалаг эрхтэнд тооцогддог бөгөөд хамгийн багадаа 60 хувийн тарга буюу өөхийг агуулж байдаг.

– Тархи нь хүний биед хэрэгтэй хүчилтөрөгчийн 20 хувиар тэтгэгдэж байнгын идэвхитэй ажилладаг ба хүн өдөрт 70 мянган зүйлийг бодож тархиа ажиллуулдаг гэсэн судалгааны дүн байдаг ажээ.

– Хүний тархины өсөлт 18 наснаас эхэлж зогсонги байдалд шилждэг. Харин 2-11 насанд тархины хөгжил ба өсөлт хамгийн хурдацтай, идэвхитэй явагддаг ажээ.

– Эвшээх нь тархинд очих хүчил төрөгчийг нэмэхээс гадна хэсэгхэн зуурт тархийг амрааж, эргээд идэвхитэй ажиллах эрч хүчийг нэмдэг гэнэ.

– Сонгодог дуу хөгжим сонсож, сэрэхүйн таашаал авах нь хүүхэд болоод насанд хүрсэн хүмүүсийн тархины үйл ажиллагааг хүчтэй дэмжиж, сайжруулдаг гол хүчин зүйлсийн нэг ажээ.

– Хүний идэж буй хоол хүнсний, тархинд нөлөөлөх нөлөөллийн талаар Нью Йоркийн хэсэг оюутнуудын дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар хоол хүнсэндээ химийн гаралтай орлуулагч өнгө, үнэр, амт бүхий хүнс хэрэглэсэн оюутнуудын тархины үйл ажиллагаа нь байгалийн гаралтай хүнс хэрэглэсэн оюутнуудынхаас муу буюу тархины үйл ажиллагаа нь хэд дахин доголдолтой байдаг нь тогтоогджээ.

– Тархи гэдэг үг Английн нэрт зохиолч Виллиам Шекспирийн зохиол бүтээлүүдэд 66 удаа дурьдагдсан байдаг гэнэ.

– Хүн унтаж байх үед тархи бидний ой санамжийг сайжруулж байдаг ба унтахгүй байх нь тархины үйл ажиллагааг муутгахаас гадна мартамхай болгодог гэнэ.

– Хүн нэг шөнө 1-2 цаг зүүдэлдэг ба 4-7 төрлийн зүүд зүүдэлдэг ажээ.

– Тархийг хамгийн их ядраадаг ажил мэргэжилд нягтлан бодогч, номын санч, жолооч нар ордог гэнэ.

Эх сурвалж: Mind Hacker

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн