Баянзүрх дүүргийн II хороо буюу Сансрын колонк дахь явган хүний гүүрэн гарцыг 847 сая төгрөгөөр барьсан. Энэ нь металл бүтэцтэй, шилэн фасадтай анхны гарц гэдгээрээ онцлог. Мөн тус хэсэгт автомашины хөл хөдөлгөөн их байдаг учраас уг гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай байгуулжээ. Гүүрэн гарц гурван жилийн өмнө ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэл “нүүр”-ийг нь угаагаад өгөх хүн олдсонгүй. Хотыг тольдож байх шилэн цонх нь тоос, шороогоор “нүүр”-ээ гоёж, хоёр метрийн зайтай орших барилга ч харагдахгүй болоод удлаа. Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж та шороо, тоосондоо дарагдсан шилэн гүүрээ угаана уу.