Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг өнөөдрөөс эхэллээ.

Тус цэцэрлэгт хүрээлэнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, 35 хүнд нэг дор үйлчлэх боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барихаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийхээр зураг төсөлд тусгасан.

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшилд шилжсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшил болгосон бөгөөд энэ байршилд ямар бүтээн байгуулалт хийх талаар иргэдээс ирсэн саналын дагуу цэцэрлэгт хүрээлэн барихаар шийдвэрлэжээ. Зураг төслийг уралдаан зарлаж тодруулсан бөгөөд энэ зун нийслэлчүүдийн амарч зугаалах газар нэгээр нэмэгдэнэ гэдгийг албаныхан мэдээлээд буй.

Дэд бүтцийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 24 цагаар шахуу хийхээр төлөвлөжээ. 3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн Хот тохижилтийн газар шууд гэрээ байгуулан ажиллах юм.

By updown

One thought on “Сүхбаатарын талбайн өмнө байгуулагдах, 3.2 тэрбумын өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэллээ”
  1. За яахав, ард иргэдийн саналыг үл хэрэгсэн одоохондоо огт хэрэггүй ажил эхлүүлж байгаа юм биз дээ. Зүгээр байсан газрыг зүгээр байлгахгүй, өөрсдийнхөөрөө эрх мэдлийн хүчиндээ эрдэн үргүй зардал гаргаж байна уу. Сонгуулиар л хэдүүлээ уулзана даа, тэгвэл.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн