2020-04-01 15:441min00

Ч.Хүрэлбаатар: Нийт 800 гаруй мянган татвар төлөгч энэ чөлөөлтөд хамрагдана

hurelbaatar-1

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийгмийн даатгалын шимтгэл тэглэхтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийн арга хэмжээнүүдтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж баталсан ба маргааш /2020.04.02/ УИХ-ын даргад өргөн мэдүүлэх аж. 

Түүнчлэн өр тавихгүй, төсвийн хүрээнд асуудлуудыг шийдсэн гэж Сангийн яам мэдэгдсэн бөгөөд түүний хэлсэн зарим мэдээллийг товчоор хүргэе. 

  • Нийт 800 гаруй мянган татвар төлөгч энэ чөлөөлтөд хамрагдана
  • Мөн нийт 105 мянга орчим ААН, байгууллага хамаарагдана гэж тооцож байна
  • Коронавирусийн ЭЗ-т нөлөөлөх хугацааг НЭГ ЖИЛ гэж тооцоолсон
  • Олон улсын бусад санхүүгийн байгууллагаас ₮6 тэрбумыг аваад байна
  • 20,6 тэрбум төгрөгийг гадны зээл тусламжаар шийдсэн
  • Азийн Хөгжлийн Банкнаас ₮81 тэрбумыг санхүүжилтийг авахаар УИХ-д оруулна
  • Өнөөдрийн байдлаар 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэнддээ зарцуулахаар болоод байна. Цаашид ч энэ мөнгөн дүн өсч магадгүй.
  • Боловсролын салбарт хэмнэгдсэн мөнгөнөөс бүх хүүхдэд 10.000₮ нэмж нийт 30.000₮-ийг гурван сарын турш сар бүр өгнө.
  • Улсын төсвөөс цалинждаг, төрийн албан хаагч иргэд татвараас чөлөөлөгдөхгүй
  • Тендерээр ажлаа хийж буй компаниуд тухайн тендертэй холбоотой ажлын хүрээнд гүйцэтгэсэн хугацаанд ажилчдын татварыг чөлөөлөхгүй
  • Монголын 2,5 сая иргэн ЭТТ-ын ноогдол ашгийг тавдугаар сард авна
  • Ажлын байрыг хадгалсан, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн ААН, иргэний НДШ-ийг тэглэнэ.
  • Тендер, гадаадын зээл тусламжаар цалингаа авдаг ААН, байгууллагын ажиллагсад НДШ төлдөгөөрөө төлнө
  • Санаачлагаараа НДШ, ХАОАТ-ыг төлдөгөөрөө төлнө гэсэн компаниуд байна. Хамгийн түрүүнд санаачилсан Мобикомд талархаж байна.