Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.04.01/ ээлжит мэдээллээ хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Сөүл, Токио хотуудаас иргэдээ татан авах ажиллагаа явагдаж байна. Токиогоос 255 Сөүл хотоос 460 гаруй иргэн ирэхээр тасалбар баталгаажсан байна. БНСУ нь хууль тогтоомжоо өөрчилж, гадаад дотоодоос ирж байгаа бүх иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсон байгаа. Тиймээс манай улсаас богино хугацаагаар явж байгаа бол БНСУ-д зорчиход хил дээр асуудал үүсэх магадлалтай байгаа. Тус улсад зайлшгүй шаардлагаар зорчиж байгаагаа нотлох баримттай очихыг сануулж байна.
Токио хот руу явж байгаа нислэгийн хувьд нэг хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай гэдгийг хэлье. Хэрэв Япон улс руу явах онгоцны хуваарь наашилбал Сөүл рүү нисэх онгоцны хуваарь мөн нэг хоногоор хойшилно” гэсэн юм.