УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүү, Зөрчлийн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ‘Сая Эрүүгийн хуулийн 40 орчим заалтыг өөрчилсөн ч гол өөрчлөлтийг хийгээгүй. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлчихсөн явдал. Хуучин Эрүүгийн хуулинд бол 192, 196 гэсэн заалтаар энэ төрлийн гэмт хэргийг шийтгэж байсан. Одоо 20.7 гэсэн заалтаар зохицуулах болж байна.

Өмнө нь ‘Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис’ гэж нэрлэдэг байсан бол одоо зөвхөн ‘бодис’ гэгдэх болж, эм бэлдмэл гэдэг нь хасагдсан. Мөн ‘Борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан’ тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулиар доод тал нь 10 жилийн ял оноодог байсныг 5 жил болгосон. Шүүгч үзэмжээрээ ял оноож болно гэсэн үг. Энэ мэт ноцтой өөрчлөлтүүд орсон’ гэлээ.

Тэрбээр мөн ‘Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болж байгаа. Хуулиар зөвшөөрсөн, мөнгө олдог гурван аймшигтай бизнес байдаг. Энэ бол архи, тамхи, эмийн бизнес. Энэ салбарт хатуу хяналт хэрэгтэй. Хуулиар зөвшөөрдөггүй ч асар их ашиг орлоготой, асар их үр дагавартай, аюултайд тооцогддог зүйл бол хар тамхи, зэвсгийн наймаа. Хар тамхины ялыг ингэж зөөллөсөн түүх аль ч улсад байхгүй. Өмнөх хууль ч хар тамхины хэрэгт тийм хатуу байгаагүй.

Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг нь гурав дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт холбогдсон бол хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсч байна. Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхитай холбоотой болон эх орноосоо урвасан хэрэг. Би удахгүй эх орноосоо урвасан гэмт хэргийн талаар ноцтой баримт дэлгэнэ’ гэсэн юм.

Эх сурвалж: news.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн