Энэтхэг улс аяллаас ирсэн иргэдээ хаана тусгаарлах арга олохгүй, ойд тусгаарлах шийдвэр гаргажээ. Баруун Бенгала мужийн долоон иргэн аялж яваад төрөлх тосгондоо иртэл эмч нар тэднийг бусад хүмүүстэй хавьтахыг хоригложээ.
Тэд ч гэртээ өөрсдийгөө тусгаарлая гэхэд тусгаарлах нөхцөл байхгүй тул ойд амьтдад ажиглалт хийдэг, түр орогнох байр болсон ойн манааны шовгоруудад тусгаарлагдахаар болжээ. Харин Туркт гурван найз хөл хорионы нөхцөлд хотоос зайдуу тав тухтай байхаар шийдэж, ойн модон дотор байшин барьсан байна. Тэд байгальд ээлтэй байхын тулд дахин боловсруулах материалаар байшингаа босгосон гэнэ.
Эрчүүд хоолоо түүдэг гал дээр болгож, цэвэр агаараар амьсгалж, хөл хориог муугүй өнгөрөөж байна. Үүнээс гадна тэд хотын байрандаа хорионд орж, уйтгарлаж суугаа нөхдөөс ялгаатай нь хийх ажил их байгаа гэнэ. Тэд эндээ дахин ийм байшин босгохоор төлөвлөжээ.