2020-03-30 15:151min00

Уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, ААНБ-уудад шалгалт хийж байна

91292315_3368347233192633_3267917831001341952_n

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжийн хүрээнд уурын болон усан халаалтын зуух ашиглагч 10 ААНБ-ын 14 халаалтын зууханд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан ШАБ ХХК, Хос шинэс ХХК-д зөрчлийн тухай хуулийн заалтын дагуу торгууль оногдуулж, халаалтын зуухны орчны агаарт хэмжилт хийж ажиллалаа.

Ус ашиглагчийн үүрэг тавигдах шаардлагыг биелүүлээгүй Тайда ХХК-д зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй