Ковид-19 халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс орны эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоон хоногт болж, долоон арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Тус шийдвэрүүдийн заримтай нь холбоотой төөрөгдөл иргэдийн дунд үүсээд буй тул холбогдох эх сурвалжуудаас шийдвэрүүдийг дахин баталгаажууллаа.

Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон.

Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээлсэн.

Хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой өөр нэгэн шийдвэр байсан нь дээрхийн адил дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ ногдуулахгүй байх тухай юм.

Энэ шийдвэр нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хамаатай эсэх талаар ХНХЯ-наас “НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна” хэмээн хариуллаа.

Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан юм.

By updown

14 thoughts on “НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй”
  1. Odoo tegeed orhiin eruul mendiin tow huwidaa orohuuneg jil buh toriin alban haagch nart 300.000 ogohod orhiig huwiin hewshil geed orihson odoo bas yah bol

    1. өрхийн эмнэлэг юу гэж хувийнх байхавдээ. Төсвөөс цалинждаг улсын байгууллага

  2. Төрийн албан хаагчид хорогдуулсан цагаар ажиллаж бна. ялангуяа багш нар ажил хийхгүй амарч байж бүтэн цалингаа аваад хэвтэж бна.Хувийн байгууллагууд ажиллаж болохгүй гээд хаагаад цалингүй бна.Хэн их хохирч бна.Хувийн хэвшлийн байгууллага.Татвараа бас төлж байгаа.
    200000 төгрөг дээр барьцахгүй байлгүй дэ
    .

  3. тэр тусмаа төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдал бүр илүүгийн илүү цагаар ажиллаж байхад бид нар төмөр хүмүүс үү цалин мөнгийг нь дуугүй өгөөд хөнгөлөлт урамшуулалдаа хамруулчихаж болдоггүй юм байх даа

  4. нэг нь төрд нөгөө нь хувьд ажилладаг.нийлж ипотекоо төлдөг.одоо мөнгө нь хүрэхээ болилоо.яах вэ

  5. төрийн албан хаагчид хамаарахгүй гэхийн…ямарч богиносогсон цаг…эдлэх амралд байхгүй эрүүл мэндийн салбар яах юм бэ…

  6. Төрийн өмчит зарим үйлдвэрийн газруудыг оруулмаар байна ш дээ. Огт үйл ажиллагаа явуулах боломжгүй газар байна. Төр гэсэн нэр л орж байвал бүгд төсвөөс цалин авдаггүй бэздээ.

  7. төрийн албан хаагчдын орлого буурахгүй гэж хэн ямар тооцоо судалгаа яаж гаргав. муусайн улс иргэдээ самрагчид. шийдвэрүүд нь гэж бантан. ард иргэдээ талцуулсан. яацан хүмүүс вэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн