Энэтхэгийн Уттар Прадеш мужид нэгэн залуу эцэг эх шинээр мэндэлсэн охиндоо коронавирусийг бэлгэдэж, Корона хэмээх нэр хайрлажээ.
Уг вирус маш аюултай хэдий ч хүмүүсийг аливаа асуудалд нэгдэн нягтруулж чадсан гэж охины авга тайлбарласан байна. Үүнээс гадна цар тахлын ачаар хүмүүс эрүүл амьдралын хэв маягт анхаардаг болсон гэнэ. Тиймээс айж сандралгүй, эмч, засгаас өгсөн зөвлөгөөг дагах хэрэгтэй гэж тэрбээр онцолжээ.
“Шинэ хүн маань аюултай өвчинтэй тэмцэхэд энэтхэгчүүд нэгдэж байгаагийн бэлгэдэл болсон” хэмээн энэ эр үзэж байна.
Корона охин гуравдугаар сарын 21-нд төржээ. Эмч нар охины биеийн байдал сайн, ойрын хугацаанд эхтэйгээ хамт эмнэлгээс гарна гэсэн байна.
Энэтхэг улс сүүлийн хэдэн өдрүүдэд хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. 1,3 тэрбум иргэнээ 21 хоног гэрээс гарахыг хоригложээ. Одоогийн байдлаар тус улсад халдварын 519 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барж, 40 өвчтөн эдгэрээд байгаа аж.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан: Э.МАРТ
1 comment
уг нь хамгийн түрүүн л ташраараа явж баймаар газар сонин юм даа