- БНХАУ-ын Ухань болон Цинхай, Зүүн-Өмнөд Азид гарч байгаа шувууны томуугийн дэгдэлтийг хянаж, тогтмол анхаарч байх /Манай орны төвийн болон зүүн бүсийн нууранд шувууны томуу өвчин дэгдэхээс сэргийлэх үндэс болох юм/
- Нүүдлийн шувуудын дайрч өнгөрөх, өндөглөн зусах газарт мал бэлчээхгүй байх, хүн малын хөл хорио тогтоох, мэдээлэх.
- Орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангах шаардлагатай үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө төсөв, нүүлгэн шилжүүлэлт, ариутгал устгалыг хийх, зардал, зохион байгуулалтыг хангасан байх.
- Аймаг, нийслэлийн холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн лабораториудтай байнгын мэдээлэл холбоотой байх.
- Эрдэмтэд, судлаачид тандалт судалгааны дүн авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад тогтмол мэдээлж ажиллах.
- Шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор энэдэж буй шувуудын мэдээллийг өөрт хамгийн ойр байх малын эмч, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн удирдлагад мэдэгдэх.
- Үхсэн болон шархадсан гэх мэт сэжигтэй шувуу харсан үед шувуунд гар хүрч болохгүй ба мал болон нохойгоо холдуулах арга хэмжээг яаралтай авах.
- Шувууд олноор өвчилсөн, үхсэн нуур, голоос малаа услахгүй байх.
- Шувуу олноор эндсэн гол, нуурын усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхгүй, мөн усанд орохгүй байхыг анхаарна уу.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам