2020-03-27 12:341min00

Коронавирусний халдвар дэлхийн хэмжээнд 526 129-д туссан бол 23 575 хүн нас бараад байна

557712

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 27-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 23 575 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 526 129-д хүрсэн бол 121 385 хүн эдгэрсэн байна.