Туркийн эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа залуустаа хөл хорионы үеэр цагийг хэрхэн сайхан өнгөрүүлэх зөвлөгөө өгчээ. Сайдын хэлснээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гэртээ байж, Лев Толстойн зохиол унших нь хэрэгтэй гэсэн байна.
“Та өөрөө өвдөөгүй ч вирус дамжуулагч болж болно. Тиймээс гэртээ байж, Толстой_ Мустафа Кутлагийн зохиол уншаарай” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Одоогийн байдлаар тус улсад халдварын 1827 тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас бараад байна.
Эх сурвалж: mir24.tv