Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг гол үйл ажиллагаа бол “хөл хорио” гэдгийг ДЭМБ болон холбогдох албаны хүмүүс байнга сануулж байгаа. Дэлхий улс орнуудад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа гол шалтгаан нь ч “хөл хорио”-г сайн хийж чадаагүйтэй холбоотой талаар ч мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл энэхүү анхааруулгыг баталсан үйл явдал ОХУ-д болов. Италид гуравдугаар сарын 2-ны өдөр хуралд суугаад ирсэн ОХУ-ын Ставроп хотын НЯН СУДЛАЛЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ эх орондоо буцаж, ирээд карантинд оролгүй ажлаа хийсэн байна.
Ирина Санникова нь ЭМЯ-ны гишүүнээс гадна Ставрополийн анагаах ухааны их сургуульд багшилдаг байсан. Италиас ирээд халдвар өвчний мэргэжилтний үүргээ гүйцэтгэхийн хажуугаар багшилж, семинар явуулж байжээ. Ингээд удалгүй хоёр талдаа уушги нь үрэвссэн оноштойгоор халдварт өвчний эмнэлэгт хэвтсэн байна. Одоогоор түүнээс 11 хүн халдвар аваад байгаа юм.
Тус хотын эрүүл мэндийн газрын дарга ” ТЭР ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ЯМАР БАЙХ НАДАД ОГТ СОНИН БИШ…! Тэр хүнээс болж халдвартай нь батлагдсан хүмүүсийн амь нас надад илүү чухал байна. Яасан бол гэж айж сандарч байна! Карантилагдсан 3000 гаруй иргэд надад чухал бна!” … гэжээ.
Гуравдугаар сарын 23-нд Оросын Ставрополийн хязгаарын Мөрдөн шалгах хорооноос Санниковад “Мэдээллээ нуун дарагдуулж, хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл учруулсан”, “Хайхрамжгүй хандсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.