УОК: Иргэдийн тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2020-03-26 12:261min0
999999

Улсын Онцгой комиссын хурал өнөөдөр 14:00 цагаас болно. Өнөөдрийн хуралдаанаар иргэдийн тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

УОК-ын өмнөх хуралдаан гуравдугаар сарын 20-ны баасан гарагт болж өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Ингэснээр бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон улсын нислэг, хил хаах хугацааг сунгасан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй