Шинэ коронавирусийн тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгенийн визийн хугацаа нь дуусаж буй Монгол Улсын иргэд ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо.
(Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана гэж заажээ.)
Ингэхдээ:
- Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрээгүй бол визийг үлдсэн хугацаагаар (90 хоног хүртэл нь) сунгуулах,
- Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрсэн бол байгаа улсынхаа урт хугацааны виз мэдүүлэх боломжтой.
- Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, виз сунгах зөвшөөрөл олгоно.
Шенгений виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.
Шенгенийн бүс нутагт Австри, Бельги, Дани, Герман, Грек, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Швейцар, Эстони багтдаг.
Эх сурвалж: ГХЯ