2020-03-25 12:461min012

Иргэн Г.Загдаад Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна

88

Иргэн Г.Загдаад Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шүүхэд шилжих юм байна. Яллагдагчтай холбоотой зургаан  асуудлыг шалгаж байна гэжээ.

Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү-н зурган илэрц

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.