АНУ-д сүүлийн өдрүүдэд Коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Үүнээс үүдэж ДЭМБ-г тус улсыг коронавирусийн тахлын дараагийн голомтын төв болох магадлал өндөр гэж дүгнэхэд хүрчээ. Энэ талаар ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис хэвлэлийн хурлын үеэр мэдэгдв.
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 85 хувь нь Европ болон АНУ-д бүртгэгдсэн бөгөөд үүний 40 хувь нь АНУ-д бүртгэгдсэн байна.
АНУ-ын зарим мужууд тахалтай тэмцэхэд өөрийнх нь дотоод нөөц боломж шавхагдаж, холбооны засаг захиргаанаас дэмжлэг дутагдаж буйг шүүмжилж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Одоогоор АНУ-д 53700 халдварын тохиолдол бүртгэгдэж, 700 хүн нас бараад байна. Үүний дотор бага насны хүүхэд нас барсан тохиолдолч байгаа аж.
Хэд хэдэн судалгаагаар коронавирус нь өндөр настан,архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй, харин хүүхдүүдийн хувьд эмнэлгийн тусламж шаардахгүйгээр хөнгөн тусаад эдгэж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байсан юм. Гэвч өчигдөр коронавирусын улмаас бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д албан ёсоор өчигдөр бүртгэгдээд байна.