Коронавирусийн цар тахлын үеэр дэлхий дахинаа олон сая хүн сандралдаж, ариун цэврийн цаас, гар халдваргүйжүүлэгч, маск, ус, тэр ч бүү хэл зэвсэг хүртэл ихээр худалдан авч байгаа билээ. Тэгвэл Данийн нэгэн супермаркет хүмүүсийг сандралдаж, бөөнөөр юм худалдан авдагтай тэмцэх гайхалтай арга бодож олжээ.
Копенгагены дагуул хот болох Гентофт дахь Meny супермаркетад халдваргүйжүүлэгч хэрэгсэлд дараах үнийг тогтоосон байна.
1 сав нь 40 крон (€5,50)
2 сав нь 1000 крон (€134) эхнийхээс бусад нь.
Тус дэлгүүр ийм шийдвэр гаргах болсноо ийнхүү тайлбарласан байна.
“Хүндэт худалдан авагчид аа.
Бидний өмнө ажлаа үргэлжлүүлэх том үүрэг хариуцлага ирчихээд байна. Бид ажлаа хүн бүрийн тусламж, ойлголтоор л үргэлжлүүлэх боломжтой. Харин та бүхэн бидэнд ингэж туслаарай:
Бусад худалдан авагчид, манай ажилтнуудтай харилцахдаа зай барих,
Дэлгүүрт орохдоо гараа халдваргүйжүүлэгчээр арчих буюу угааж, бээлий ашиглах,
Хэрвээ та гэр бүлтэйгээ ирсэн бол нэг хүн нь л худалдан авалт хийх.
Магадгүй бид заримдаа нэг зэрэг зааланд үйлчлүүлэх худалдан авагчдынхаа тоог хязгаарлаж магадгүй. Бид ажил дээр гарах бүхий л өөрчлөлтийнхөө талаарх мэдээллийг Фэйсбүүкээрээ дамжуулан хүргэх болно. Эрүүл энхийг хүсч, ойлгож хүлээн авсанд баярлалаа” гэжээ.
1 comment
ene chini zuv arga bna daa