ДЭМБ-аас гаргасан COVID-19 тахал өвчний өнөөгийн байдал, Европын орнууд хүмүүсийн цугларалт, хөдөлгөөнийг хориглосон арга хэмжээ авсныг үндэслэн UCI нь өнөөдөр дугуйчдын эрүүл мэндийг хамгаалах, спортын тэгш шударга өрсөлдөөнийг хадгалхыг чиглэсэн дээд зэргийн хамгаалалтыг хангах зорилгоор хэд хэдэн шийдвэртэй арга хэмжээг авснаа мэдэгдэв.
1. UCI нь 2020-3-13-ны өдрийн хурлаар ОУ-ын хуваарьт орсон бүх ангиллын тэмцээнүүдийг 2020-4-03-ны өдрийг хүртэл цуцалсан бол 2020-3-20-ний өдрийн хурлаараа дээрхи хугацааг 2020-4-30-ны өдрийг хүртэл сунгалаа.
2. Токио 2020 олимп, пара-олимпийн наадамд оролцох эрхийн хувьд Засмал замын дугуй, ханан тойргийн Track болон Пара-track төрлүүдийн эрхийн тэмцээнүүд дууссан боловч Уулын дугуй, BMX Racing, BMX Freestyle болон Пара-шоссе төрлүүдийн эрх авах тэмцээнүүд дуусаагүйтэй холбогдон ОУОХ болон Олон улсын пара-олимпийн хороонд хүсэлт гарган (IPC) эрх авах хугацааг 2020 оны 3-р сарын 03-ны өдрөөр тасалбар болголоо. Ийм шийдвэр гаргаснаар UCI нь олимпийн квот олгоход тамирчдын тэгш байдлыг хангаж байна гэж үзэв.
3. Дэлхийн АШТ, Дэлхийн Цомын АШТ-үүд, Тивийн АШТ-үүд, Үндэсний АШТ-үүд, ОУДХ-ны хуваарьт орсон тэмцээнүүд тодорхой бус хугацаагаар хойшлогдсон ба шинэ хугацааг жич зарлахаа мэдэгдэв.