Монголбанк: Таны орлого тасалдаагүй хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлөх шаардлагатай

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулах санал гаргасныг Засгийн газрын гуравдугаар сарын 18-ны ээлжит хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн.

Уг шийдвэрийн дагуу арилжааны банканд зээлтэй иргэд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хандахад “Санхүүгийн хүндрэлд орсноо батлах ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа талаар иргэд мэдээлж байна.

Тэгвэл энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгчээ. Тэрбээр “СOVID-19-ийн хөл хорионоос үүдэлтэй зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдалд орсон зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй байх боломжийг 15 хоног байсныг 90 хоногоор сунган өгсөн шийдвэрийг гаргасан нь зээлтэй хүн болгонд хамаарагдах арга хэмжээ биш юм.

Хэрвээ таны орлого тасалдаагүй хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлөх шаардлагатай юм. Зээл авсан банканд зээлдэгчийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа учраас банк орлого нь хэвийн, хэвийн бус гэдгийг нь асуудалгүй тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс энэ шийдвэрийг зээлдэгч нэг бүрт олгож байгаа боломж гэж ойлгож болохгүй юм. Өөртөө хэт их өрийн дарамт үүсгэхгүйгээр зээлээ боломжоороо төлөөд явах нь цаашдаа дарамт багатай” хэмээсэн байна.

7 thoughts on “Монголбанк: Таны орлого тасалдаагүй хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлөх шаардлагатай

  1. Нэргүй 2020-03-29 13:33 at 13:33

    Hog yuma neeree

    Хариулах
  2. МОНГОЛ 2020-03-29 18:13 at 18:13

    Хүн бүр хямралд бэлдэж байхад энэ МБ гэж хөөрхий. Харалган, аймхай, шийдвэргүй улсууд байх юм даа. Харамсаж байна.
    Хүнээ боддог төртэй болохсон доо.

    Хариулах
  3. Нэргүй 2020-03-29 20:49 at 20:49

    sonin ym irgedee ylgaj shidwer gargaha bolildo

    Хариулах
  4. Аагий 2020-03-31 19:41 at 19:41

    Хэдийгээр тухайн иргэний цалин сардаа бүрэн тавигдаж байгаа ч гэр бүлийн бусад гишүүд нь хорио цээрээс болоод орлогогүй болчихоод байхад таны орлого буураагүй байна гээд зээлийн хугацааг сунгахгүй байна гэдэг ч тэнэг л дээ
    ХААН банк ч ийм юм ярьж байна. Тухайн байгууллага цалингаа тавьж чадахгүй дутуу хагас олгосон үед л төрөөс гаргасан шийдвэр үйлчлэх юм гэнэ.

    Хариулах
    1. Нэргүй 2020-03-31 23:41 at 23:41

      Харин тиймээ. Жинхэнэ балай юм болж байна. Гэр бүлийн хүн нь хамтран зээлдэгчээр явдаг юмыг мэдсээр байж тэгэх юм

      Хариулах
  5. Нэргүй 2020-04-01 00:12 at 00:12

    Bantan

    Хариулах
  6. мөнгөн 2020-04-03 11:36 at 11:36

    Энэ банкинд эдийн засагчид ажилладаг л баймаар юм. Иргэдийн зээлийг хойшлуулдаг гол учир бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор гаргасан шийдвэр гэж ойлгодоггүй юм байх даа. Тогтмол орлоготой хүмүүс зээлээ төлж чадахгүй дээ биш зээл төлөх мөнгийг нь иргэдийн гарт үлдээснээр худалдан авалт хийж зээлээ төлж чадахгүй орлогогүй болсон бизнес эрхлэгчдийг дэмжих гэж байгааг ойлгоход тийм их өндөр боловсрол хэрэггүй л баймаар

    Хариулах

МОНГОЛ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн