Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Э.Баатарцогт: Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг олгосноос хойш өвлүүлж мөн арилжиж болно – updown.mn

Э.Баатарцогт: Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг олгосноос хойш өвлүүлж мөн арилжиж болно

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байгааг  “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт хэлэв.

Энэ оны гуравдугаар сарын 16-23-нд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28783 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 65512 иргэн мэдээлэл авсан байна.

Мөн энэ үеэр ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгохоор болсныг энэ үеэр хэлэв. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгох юм.

Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг тавдугаар сарын 1-нээс хойш орно. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.

Өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүл

5 thoughts on “Э.Баатарцогт: Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг олгосноос хойш өвлүүлж мөн арилжиж болно

  1. А.Баярцэцэг 2020-03-24 23:56 at 23:56

    сайн байна уу 2018онд данс нээсэн дахин данс нээгдэх шаардлагатай юу? өөрсдөө шалгах дугаар байгаа юу?

    Хариулах
    1. Purevsuren 2020-05-04 18:31 at 18:31

      Sain bna u nas barsan hunii huvctaag yaj obloh be

      Хариулах
  2. Нэргүй 2020-04-09 17:07 at 17:07

    .1072ногдол ашиг зарж болох уу хаан хандах бэ 1 хүнд хэд бэ

    Хариулах
  3. J.Otgonbayr 2020-05-02 23:45 at 23:45

    erdnes tavan tolgoin noodog ashig ogoh ni zuv sanaa bnaa demjij bno

    Хариулах
  4. Purevsuren 2020-05-04 18:31 at 18:31

    Sain bna u nas barsan hunii huvctaag yaj obloh be

    Хариулах

Purevsuren-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн