МАН бага хурлаа цахимаар зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөөс гадна сонгуульд дангаараа орох уу, эвсэл болох уу гэдэг асуудлыг өнөөдөр шийдвэрлэх юм байна.
Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын сонгуулийг зохион байгуулах хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн намууд бага хурлаа хийж, мөрийн хөтөлбөрөө батлаад аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Энэ дагуу өнөөдөр бага хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа.
МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох асуудлыг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж баталсныг өнөөдөр мөн бага хурлаар хэлэлцэнэ. Хуулийн дагуу улс төрийн нам дангаараа, эсвэл эвсэл болж сонгуульд оролцохоо шийдэх ёстой. Тиймээс хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 25-ны дотор улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ илэрхийлдэг. COVID-19 халдварын улмаас дахин дахин бага хурал хийгээд байх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн.
Цаашдаа өвчний нөхцөл байдлаас шалтгаалаад шийдвэрүүд гараад явах байх. Тавдугаар сарын дунд үеэс нэр дэвшилтийн асуудлыг хэлэлцэх хуулийн заалттай. Тухайн үед цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргаад явах байх” хэмээв.
1 comment
T-1 uud avilga alban tushaalaa bodood l baih yum odoo delhii neg zugt,neg chiglelt virusiin esreg yaj ajillahaa l bodoj bolobsruulj baina ta nar hun shig baigaach