“БНСУ руу сургууль руугаа яаралтай явах хэрэгтэй” гэж 300 орчим монгол оюутан саналаа өгснийг ГХЯ-нд хүргүүлжээ. Засгийн газар тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр 1000 орчим иргэнийг эх орондоо авчирсан.
Хамгийн сүүлд энэ сарын 18-нд Истанбул-УБ-ын онгоцоор 256 иргэнийг авчирсан бөгөөд үүнээс хойш 14 хоногийн хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэхгүй хэмээн УОК-оос мэдээлсэн. Дараагийн нислэгийг иргэдийн хүсэлтэд үндэслэн хааш нь явуулахаа шийдвэрлэнэ. Хэрэв Солонгос руу нисэх болбол дээрх 300 оюутан сургууль руугаа явах байх гэж УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэв.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Дэлхийн 180 гаруй оронд халдвар гарлаа. Тэгэхээр аль болох гадаад оронд зорчихгүй байхыг иргэддээ анхааруулмаар байна гэв.
3 comments
Аминдаа хайргүй хүмүүс үү
oilgohgyi baina iim hymyysiig byy med. zarim yawna geed l zarim ni irne ged l haashaanii
Solongos uls gaigui bolj baigaa yum chin huuhduud hicheltei yavsan deer shuudee