Тахал, цэцэг өвчин, тарваган тахал. XIV зууны дунд үед тахлын улмаас 200 сая хүн амиа алдсан бол 1520 онд 56 сая хүн цэцэг өвчнөөр өөд болжээ.
Хүн төрөлхтний хамгийн их сүйрэл дагуулсан халдварт өвчний тухай зурган графикийг visualCapitalist.com гаргасан байна.
Эндээс харахад хүн төрөлхтөн ХХ зуунд цэцэг өвчин, тарваган тахалтай бага ч атугай тэмцэж сурсан ч ханиад томуугийн янз бүрийн төрөл гээд олон өөр өвчинтэй тулгарч эхэлжээ. Үүний улмаас испани ханиад, өөр тайлагдаагүй ханиаднаас болж олон арван саяараа амиа алдацгааж эхэлсэн байна. Эдгээрийн дэргэд одоо тархаж байгаа коронавирус тийм ч аймшигтай харагдахгүй байна. Цаашид ч тийм байна гэдэгт найдаж байна.
Гэхдээ халдварууд дундаас ХДХВ/ ДОХ-ын халдвар сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн ноцтой халдварт орж, түүний араас испани ханиад орж байна.