Германы канцлер Ангела Меркель гэрийн хөл хорионд орлоо. Сайд наырн танхимын мэдээллээр саяхан түүнд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн эмчээс коронавирусийн халдвар илэрснээс болж Меркель ийм шийдвэр гаргасан гэнэ.
Энэ тухай канцлер гуравдугаар сарын 22-нд Германд хөл хорионы хатуу арга хэмжээ авах тухай хэвлэлийн бага хурал зарласны дараахан мэдсэн байна. Тус улс ойрын хоёр долоо хоногийн хугацаанд хоёроос дээш хүн нэг дор цугларахыг хориглосон байна.
Меркель хөл хорионд байх хугацаандаа ажлаа үргэлжлүүлэн хийнэ.
Герман улс одоогийн байдлаар COVID-19-ийн цар тахалд хамгийн ихээр өртсөн 5 улсын тоонд багтаж байна. Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр энэ улсад 24 мянга орчим хүн халдвар авч, 92 нь нас баржээ.
https://meduza.io/news/2020/03/22/angela-merkel-otpravlyaetsya-na-karantin