УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх учиртай. Харин манай улс шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш олон нийтийн хурал, цуглаан хийхийг хориглосон. Тиймээс улс төрийн нам, эвслүүд цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталж байна. Тухайлбал, МАН өнөөдөр Бага хурлаа цахимаар хийж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээр төлөвлөжээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрт орон нутагт малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, тэтгэврийн реформ хийх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг тусгах саналтай байгаа гэнэ.