Эдийн засаг

“Хар хорин” зах худалдааны төвд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас болон 1800-1284, 115 дугаарын хэрэглэгчийн гомдол мэдээллийг авах утсанд иргэд хэрэглэгчдээс “Хархорин” зах худалдааны төвд хяналт шалгалт хийж өгөх хүсэлтийн дагуу өнгөрсөн баасан гарагт тус зах дээр ажилласан байна.

Шалгалтын ажлын хэсэг “Хархорин” зах худалдааны төвд хүнсний гол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон махны үнийн судалгаа хийжээ.

Тус газраас “”Хар хорин” зах худалдааны төвийн мах бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалдаг лангуунуудаар махны нийлүүлэлт хангалттай, үнэ тогтвортой байгаа ба бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, үйлчлүүлэгчдийн тоо багассан байна.

“Хар хорин” зах худалдааны төвд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт борлуулалт хэвийн, үнэ харьцангуй тогтвортой байна” гэж цахим хуудсаараа мэдээллээ.

20-1 “Хар хорин” зах худалдааны төвд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна

21-1 “Хар хорин” зах худалдааны төвд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна

УТАС: 115

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close