Улс төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 21-ний ням гаригийн энэ өдөр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжийн тариан талбайд очиж, хаврын тариалалтын явцтай танилцана.

Харин маргааш буюу тавдугаар сарын 22-ны даваа гаригт Булган, Орхон аймагт ажиллаж, хоршоо болон ногоочдын бүлгийн тариаланчидтай уулзаж, төмс, хүнсний ногоо болон үр тарианы тариалалтын явцтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close