Коронавирусийн бас нэг шинж тэмдэг: Үнэрлэх чадвар алдагдана

Шинэ коронавирусийн халдварыг судалж байгаа Германы вирус судлаачид энэ өвчний эхний шинж тэмдэг нь халуурах, хуурай ханиалгахаас гадна хэн бүхний анзаарахааргүй өөр хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг гэж тэмдэглэжээ.

Бонн хот дахь их сургуулийн эмнэлгийн дэргэдэх Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүн Хендрик Стрикийн хэлснээр өвчтөнүүдийн ихэнх нь хэд хоногийн мөнөөс үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан байдаг гэжээ. Одоогоор мэргэжилтнүүд өвчний яг аль үед эдгээр мэдрэмж алга болдгийг тогтоож чадаагүй байна. Учир нь судалгаанд орж буй өвчтөнүүдийн тоо цөөн байна.

Стрикийн судалгаа шинжилгээ групп Германы Хайнсбергт халдвар авсан 100 орчим хүнээс асуулга авчээ. “Халдвар авсан хүмүүсийн олонх нь буюу гуравны хоёр орчим хувь нь хэд хоногийн турш амтлах, үнэрлэх чадвараа алдсан гэж ярьсан. Нэг эмэгтэй хүүхдийнхээ дүүрсэн живхний үнэрийг мэдрээгүй гэсэн бол нөгөө хэсэг нь шампунийнхаа үнэрийг мэдэрч чадахгүй, хоол хүнс амтгүй санагдах болсон гэсэн” гэж шинжээч ярьжээ.

COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн ихэнхэл нь шинж тэмдэг сул илэрч байсан ч өвчтөнүүдийн 30% нь суулгасан гэж Стрик тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна шинэ коронавирус нь SARS-1-ийг бодвол аюул багатай хэдий ч харьцангуй хурдан тархдаг, хурдавчилсан тестээр халдвар авсан хүмүүсийн гуравны хоёрыг нь таних боломжгүй болохыг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: https://www.9tv.co.il

Орчуулагч: Э.МАРТ

7 thoughts on “Коронавирусийн бас нэг шинж тэмдэг: Үнэрлэх чадвар алдагдана

  1. зочин 2020-03-21 11:46 at 11:46

    энэ өвчин дахиж байгаа талаар мэдээлж бна.гэтэл хятадаас ажилчид авчирах гэж бгаа нь тохирч бна уу. өвчин бүрэн мөсөн дарагдсан нөхцөлд л оруулаа.

    Хариулах
  2. Нэргүй 2020-03-21 19:08 at 19:08

    bi uvul haniad hurehdee bas yag ingesen sht

    Хариулах
  3. delxiimaa oxin 2020-03-21 19:27 at 19:27

    Ex delxii maani,xumuusiin buruutai uildeld xariu ogch bgaa ni ene.Oor yu ch garch irex magadlal enuuxend bolson tsovuun tsag.

    Хариулах
  4. Нэргүй 2020-03-21 19:52 at 19:52

    Эрин солигдсон ч өмнөх соёл иргэншлийнхэн байсаар л байгаа ш дээ. Үүний дараа бүх зүйл өөрчлөгдөх байлгүй дээ

    Хариулах
  5. Zochin 2020-03-22 02:02 at 02:02

    Mongold bol ali 11 -12 sard orj irsen baih magadlaltai.yagaad gevel ene 2 sariin hugatsaand 400 garui hun hatgaagaar nas barsan gesen statistik baigaa bizdee.Odoo harin mongolchuudiin tal orchim n ene virusiin haldvar hund tomuu helbereer tusaad darh OK aatai bolson bolovch, dahin uvchlul buyu haniadnii hund helbereer ergen irj baij magadgui.Amerikiin hotuudad hurtel 11, 12 sard hun helberiin tomuu hatgaagaar olon hun nud anisan n ene virus ali 11 sard delhiigeer tarj ehe I sen baih magadlaltai.

    Хариулах
    1. Нэргүй 2020-03-22 15:58 at 15:58

      Харин тиймээ, бүр 9 сарын сүүл 10 сарын эхээр манай ажлын бараг талаас илүү хүн аймаар ханиад хүрсэн. Миний амтлах чадвар бүр алдагдаад 14 хонож байж сэргэсэн.

      Хариулах
  6. zochin 2020-03-22 05:17 at 05:17

    Hyatandaas ene tsag dor ajilchin avchraad onoshlood heseg hoolloj amraagaad ajiluulna gej yaj setgevee burhan mine Yostoi hov hooson tolgoitoi hunii hiij baigaa ajil baih daa Terend orvol MGL hum,uusee avaachij tusgaarlaach dee

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн