2020-03-20 16:041min07

Коронавирусийн бас нэг шинж тэмдэг: Үнэрлэх чадвар алдагдана

Screenshot 2020-03-20 16.02.31

Шинэ коронавирусийн халдварыг судалж байгаа Германы вирус судлаачид энэ өвчний эхний шинж тэмдэг нь халуурах, хуурай ханиалгахаас гадна хэн бүхний анзаарахааргүй өөр хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг гэж тэмдэглэжээ.

Бонн хот дахь их сургуулийн эмнэлгийн дэргэдэх Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүн Хендрик Стрикийн хэлснээр өвчтөнүүдийн ихэнх нь хэд хоногийн мөнөөс үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан байдаг гэжээ. Одоогоор мэргэжилтнүүд өвчний яг аль үед эдгээр мэдрэмж алга болдгийг тогтоож чадаагүй байна. Учир нь судалгаанд орж буй өвчтөнүүдийн тоо цөөн байна.

Стрикийн судалгаа шинжилгээ групп Германы Хайнсбергт халдвар авсан 100 орчим хүнээс асуулга авчээ. “Халдвар авсан хүмүүсийн олонх нь буюу гуравны хоёр орчим хувь нь хэд хоногийн турш амтлах, үнэрлэх чадвараа алдсан гэж ярьсан. Нэг эмэгтэй хүүхдийнхээ дүүрсэн живхний үнэрийг мэдрээгүй гэсэн бол нөгөө хэсэг нь шампунийнхаа үнэрийг мэдэрч чадахгүй, хоол хүнс амтгүй санагдах болсон гэсэн” гэж шинжээч ярьжээ.

COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн ихэнхэл нь шинж тэмдэг сул илэрч байсан ч өвчтөнүүдийн 30% нь суулгасан гэж Стрик тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна шинэ коронавирус нь SARS-1-ийг бодвол аюул багатай хэдий ч харьцангуй хурдан тархдаг, хурдавчилсан тестээр халдвар авсан хүмүүсийн гуравны хоёрыг нь таних боломжгүй болохыг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: https://www.9tv.co.il

Орчуулагч: Э.МАРТ