ӨМӨЗО-ны Монгол Улс дахь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн “Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо”-ноос Улсын Онцгой комисст 30 сая төгрөг, холбооны гишүүн “ММК” ХХК-иас 20 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай хувцас хэрэглэлийн хандив өргөв.
Тус холбоо нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй Өвөр Монгол бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн байна.
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин хандив өргөсөн тус холбоонд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлэн, амжилт хүслээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.