БНСУ-д эмчлүүлж байгаа хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар Монголчууддаа  талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Тэгвэл Гавьяат эмч Ж.Чинбүрэн өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Түүний бичсэнийг хүргэе.


ЧИНБАА, САРНАЙ ХОЁРТОО АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

Миний би сайхан мэдээ дуулаад баяртай байна аа. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дуусчээ. Би бээр Солонгос улсад гурван сарын өмнө хийсэн элэг солиулах хагалгаанд очиж оролцсон юм. Улмаар дуучин Ц.Сарнай маань баярлаж талархсанаа илэрхийлжээ.

Би эмч хүн, миний ажил шүү дээ. Харин Ц.Сарнай монгол бүсгүйн ухаан, тэвчээр,  ханийн агуу их хайраараа донор болж, элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварлаа. “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлж, нэгэн залуу монгол өрх, уран бүтээлчийн сайхан хос элэг бүтэн үлдэхэд тусалж дэмжсэн элэг нэгт монголчууддаа л маш их баярлалаа” гэсэн байна.

By updown

8 thoughts on “Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн: Ц.Сарнай агуу их хайраараа донор болж, нөхрийнхөө амийг аварлаа”
  1. Хүний хань гэдэг агуу ажээ.Та хоёртоо эрүүл энх урт нас удаан жаргал хүсэн ерөөе.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн