Коронавирус дэлхий нийтийг хамарч, ДЭМБ-аас үүнийг халдвар биш, цар тахал гэж мэдэгдээд байгаа энэ үед Өмнөд Солонгост халдварын тархалт буурах хандлагатай болоод байна.
Тэд тархалтыг бууруулахын тулд вирусыг аль болох хурдан илрүүлж, эмчлэхэд анхаарч буй. Мөн эмнэлгийн ажилтнуудаа эрсдэлд орохоос сэргийлэхийн тулд шинэ арга бодож олсон нь дэвшилтэт технологи ашигласан роботууд байлаа.
Өмнөд Солонгос улс Drive Thru хэмээх шинжилгээний роботуудыг эмнэлгийн ажилтнууддаа туслуулахаар илгээжээ. Роботууд нь гурван янз бөгөөд хоёр ээлжээр ажилладаг. Эхний робот нь халуун хэмждэг бол хоёр дахь нь өрөө тасалгааг халдваргүйжүүлж, гурав дахь нь эмнэлгийн ажилтнуудыг хэрэглэсэн зүйл, ашигласан хог хаягдлыг устгалд оруулдаг юм байна. Роботууд өнгөрсөн долоо хоногоос ажилдаа оржээ.
Вирусын улмаас энэ улс ч эдийн засгийн хохирол амсаж байна. Олон хүн ажилгүй болж, орлогын эх үүсвэрээ алдаад байгаа тул Сөүл хотын захиргаанаас залууст туслах төсөл гаргажээ. Тухайлбал, ажилгүй болсон залуу хүн бүрт 3-4 дүгээр сард тус бүр 500 000 вон буюу 450 орчим ам.доллар өгөх юм байна. Энэ мөнгийг авах хүсэлтэй хүн бүр хотын захиргааны сайтад анкет бөглөх ёстой гэнэ.
Эх сурвалж: https://zen.yandex.ru