Санхүү эдийн засгийн их сургууль нь 2015 оноос ухаалаг цахим сургалтыг амжилттай явуулж байгаа бөгөөд 2018 онд дэвшүүлсэн “Технологид суурилсан Энтрепренер их сургууль” болох зорилгын хүрээнд боловсролын салбартаа шинийг эрэлхийлэн ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн технологийн шийдлүүдийг богино хугацаанд сургалтын бүх төвшинд нэвтрүүлэхийн тулд 2020 оны 2-р сараас эхлэн Дэлхийд үүлэн технологиор тэргүүлэгч Amazon Web Service болон Монголд түүнийг төлөөлөн, албан ёсны шийдэл боловсруулдаг FIBO FIBO CLOUD компанитай хамтран амжилттай дуусгалаа.
FIBO CLOUD компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, СЭЗИС-ийн мэдээллийн технологийн дэд бүтцэд шинэ, нэмэлт шийдлийг гаргаж, үүнтэй холбогдох зардлыг бүрэн хариуцлаа.
Ингэснээр СЭЗИС-ийн цахим сургалтын удирдлагын системийг AWS суурилсан дэд бүтэцтэй болгож, 6000 гаруй оюутан, суралцагч, 300 гаруй багш, ажилтнууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран сургалтын үйл ажиллагаанд ухаалаг цахим хэлбэрээр оролцох боломж бүрдлээ.