Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллэж буйгаар өнөөдрөөс ОХУ-аас хүнс, бараа тээвэрлэсэн 23 тээврийн хэрэгсэл Улаанбаатарт ирэх юм байна. Үүнд 15 гадаад, найман монгол жолооч тээвэр хийж байгаа аж.
Монгол жолооч нарыг тусгаарлалтад хамруулах бол гадаад жолооч нарыг байнгын хяналтад байлгаж, гадагш гаргахгүй аж.
Улмаар хилээр нэвтрэх үеэр хүнсний бараа бүтээгдэхүүнийг ариутгаж, халдваргүйжүүлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.